БОЭТ-ийн захиргаа

Сүүлийн үед Ховд аймагт ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 45 ортой тус тасагт 2017 оны 01-р сарын 14 ний байдлаар 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол тасгийн амбулаториор өдөртөө 0-5 насны 100-150 хүүхэд үзүүлж зөвлөгөө авч байгаа тухай мэдээллийг өгч байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Хүүхдийн 3 их эмч амбулаторийн үзлэг хийж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн өрхийн эмнэлэгүүд ч уртасгасан цагаар ажиллаж байна. Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсээр байгаа учраас Ховд аймгийн Засаг даргын  2017 оны 01-р сарын 13 ны өдрийн А/07 тоот захирамжаар Хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. Уг захирамжаар сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагууд 2017 оны 01-р сарын 16-аас эхлэн 2017 оны 01-р сарын 21 хүртэл 7 хоногийн хугацаанд түр ажиллахааргүй болж байна.  

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт
ОНЦЛОХ МЭДЭЭ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа