БОЭТ-ийн захиргаа

Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н. Баасанжавын нэрэмжит Ховд дахь БОЭТ-д БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ёслолын ажиллагаа 2016 оны 03-р сарын 23-ны өдрийн 10 цагт   боллоо. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд дараах зочид төлөөлөгчид оролцлоо.

  1. УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого, Боловсрол соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Батцогт
  2.  Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа
  3. Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С. Энхболд
  4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г. Базархүрэл
  5. Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М. Оюунчимэг
  6. Барилгын их засварын хөрөнгө оруулалт, төлөвлөлт, тайлагналтын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б. Энхсайхан
  7. Ховд аймгийн засаг дарга Д. Цэвээнравдан
  8. Ховд аймгийн засаг даргын орлогч Ч.Чинбат
  9. Эрүүл мэнд, биеийн тамир спортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорж
  10. Эрүүл мэндийн газрын дарга Б. Алтангэрэл
  11. Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н. Баасанжавын нэрэмжит БОЭТ-ийн захирал Т. Баяртогтох

Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ёслолыг Ховд аймгийн засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д. Цэвээнравдан нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн технолгийн дэвшлийг  эрүүл мэндийн салбарт  зөв зохистой нэвтрүүснээр  эрүүл  мэндийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмжийг  дээшлүүлж, хүлээгдэж чирэгдлийг бууруулж  эмч, эмнэлгийн мэргэжилтэн  болон удирдлагуудын  шийдвэр гаргалтыг оновчтой  болгож чадах юм. Энэхүү төслийг Ховд  нутагтгынхаа эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлж, Баруун бүс  нутгийн хүн ардын эрүүл мэнд, эрүүл орчинд ажиллаж амьдрах, хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэл төгс  байна” хэмээн  онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт“ иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, эрүүл мэндийн даатгалтай иргэн харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх” гэж тусгасан байдаг.

Мөн “Цахим засаг” үндэсний хөтөлбөрт“ төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж,  иргэдэд илтод, нээлттэй, хүртээмжтэй болгох” гэсэн том зорилтыг тавьсан. Эдгээр зорилтуудыг хангах ажлын эхлэл болгож төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, мөн аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх “Цахим эрүүл мэнд” төслийг ийнхүү хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Засгийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлж, засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийг олгож  санхүүжүүлсэн.

 

“Цахим эрүүл мэнд” төсөл нь нийт 18,9 сая америк долларын төсөвт өртөгтэй бөгөөд тоног төхөөрөмжийн хангалт, програм хангамж болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах үйл ажиллагаанд зарцуулж байна. Нийтдээ 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамж нийлүүлэгдэх юм.Энэхүү тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Хуавэй компани нийлүүлж байгаа бөгөөд, дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр түншлэгч байгууллагууддаа үйлчилгээ үзүүлдэг аж

 

Төсөл хэрэгжснээр:

-Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчидэд тусламж үйлчилгээ цаг хугацаандаа хүрэх;

-Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж чадах ба тусламж үйлчилгээний чанар тэр хэрээр дээшилэх;

-Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх;

-Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх;

-Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх;

-Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм.

Дэлхий нийтээр 21-р зууныг мэдээллийн зуун, мэдлэгийн зуун хэмээн хүлээн зөвшөөрч, улс орон бүхэн мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүртээ нэвтрүүлж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээхийг эрмэлзэх болсон энэ үед эрүүл мэндийн  салбар энэхүү  ажлыг маш амжилттай эхлүүллээ.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
ОНЦЛОХ МЭДЭЭ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа