БОЭТ-ИЙН ЗАХИРГАА

2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсад:

Тарваган тахлын хүний өвчний сэжигтэй тохиолдол: 

Улаанбаатар хотын СБД-ийн харьяат 54 настай, эмэгтэй. 9 дүгээр сарын 18-нд “Тоса” төвөөс тарваганы бөөр 2 ш, цөс 1ш худалдан авч түүхийгээр нь залгисан өгүүлэмжтэй. 9 дүгээр сарын 20-ны өдрөөс халуурч эхэлсэн, толгой өвдөж, чичирч, бүх бие өвдөж эхэлсэн. Гэрээр халуун бууруулах эм хэрэглэж байгаад 9 дүгээр сарын 23-нд ХӨСҮТ-д хандсан. Өвчтнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд нян харах аргаар тарваган тахлын нян харагдаагүй, ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээгээр сөрөг дүнтэй байна. Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ

Тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Тоса” төвд тарваганы гаралтай түүхий эдэд тавих хяналтыг сайжруулах арга хэмжээг авах.

Архины хордлогын мэдээ: 

9 дүгээр сарын 15-21-нд архины хордлогын улмаас 342 хүн хандаж, 5.5% (19) хүн хэвтэн эмчлэгдэж, 2 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 100 хүн (29.2%)-иар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний мэдээ: 

Тархвар зүйн 38 дахь 7 хоногийн байдлаар мэдээлэгдсэн хам шинжийн дотор 56.5%-ийг цочмог цусархаг суулгалтын хам шинж эзэлж байна. Энэ долоо хоногт 151 цусархаг хам шинж бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 17.9% (33)-иар буурсан байна (хавсралт).

  ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ

alt

ЗУРАГТ МЭДЭЭ

2019 оны 09 сарын 20-22-ны өдрүүдэд Хаан банкны харилцагч байгууллагуудын дунд ар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
“БЭЛГИЙН БОЛОН НҮЭМ – ИЙН ЦОГЦ ТУСЛАМЖ, ҮР ХӨНДӨЛТИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ” сэдэвт  сургалт боллоо.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Баярын мэндчилгээ
БОЭТ-ийн захиргаа
Монгол улсын их хурлын  гишүүн МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, МБМХ-ны тэргүүн С. Ганбаатар Ховд аймагт ажиллаж байна.
Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Сувилахуйн албанаас
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас