Олон улсын хуралд оролцуулах тухай

Ховд аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөнөөс хойш 90 жилийн түүхэн үе тохиож буйтай холбогдуулан  Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,  Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв болон тус аймгаас төрсөн анагааах ухааны эрдэмтэн судлаачидтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

 Энэхүү эрдэм шинжилгээний  хурал нь эрүүл мэндийн байгууллагын үүсэл хөгжил, хөгжлийн үе шат, баруун бүсэд оруулсан байр суурийг үнэлж дүгнэх, аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын гадаад харилцаа бэхжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гаргах, бусад улс, аймгуудын харилцан туршлага солилцох нотолгоонд тулгуурласан бүс нутгийн эрүүл мэндийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдана.

Хурал нь  2015 оны 8 дугаар  сарын 13- ний өдөр Ховд хотноо Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгуулагдах бгөөд хурлын зочид төлөөлөгчдийг  8 дугаар сарын 11-12 өдрүүдэд хүлээн авна.

Хуралд оролцогчдын илтгэлийн  товчлол болон мэдүүлгийг доорх хаягаар 2015 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэл   battur23@yahoo.com,   altaabatsuh@yahoo.com хаягаар  хүлээн авна.

Холбоо барих утасны дугаар:  Л. Баттөр 976-88110389,   Б. Алтанчимэг  976- 99143807

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
СҮРЬЕЭГИЙН ТАСАГТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Сургалтын албанаас
Ум сайн амгалан болтугай.   Эмгэнэл илэрхийлсэн Ховд аймгийн БОЭТ-ийн хамт олон
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
ОНЦЛОХ МЭДЭЭ
БОЭТ-ийн захиргаа