гадаад харилцаа

ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

  • БОЭТ нь 2008  оноос эхлэн  Солонгос улсын KOIKA Олон Улсын Байгууллагатай, 2007 оноос Тайвань улсын Тайчунь  хотын  МетроХарвор эмнэлэг, Хятад улсын Урумчи хотын нэгдсэн эмнэлэгтэй, Солонгос улсын Чоншим олон улсын эмнэлэгтэй тус тус хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг.\
  • Япон улсын Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгээс Уруул тагнайн сэтэрхийн мэс засал, Хэл ярианы гажиг заслын кабинетуудыг нийт 22,5 сая төгрөгийн  хандивийн хөрөнгө оруулалт  хийж иж бүрэн тохижуулсан. 
  • Америкийн Нэгдсэн Улсын Virtue Foundation сангийн эмч нартай хамтран 2012-2013 онуудад бүс нутгийн хүн амд үнэ төлбөргүй нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, мэс заслыг 978 хүнд   хийсэн.
  • Герман Улсын эмгэг судлаач эмч Телемедицины зайн оношлогооны хүрээг өргөжүүлэн хамтран ажилладаг.
  • Франц Улсын түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын баг 2 удаа ирж бүсийн хэмжээнд үнэ төлбөргүйгээр нийт 130 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгч үүнээс 15 хүнд мэс заслын хагалгаа хийсэн.
  • Австрали Улсын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын баг ажлын байрны сургалт зохион байгуулсан.
  • Швейцар улсын тусламжтайгаар нярайн түнхний ЭХО аппаратыг суурилуулан бүсийн хэмжээнд ажлын байрны сургалт зохион байгуулсан.

 

ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • Солонгос улсын KOIKA Олон Улсын Байгууллагаас  мэргэжилтэн урьж  ажиллуулах /3 мэргэжилтэн/
  • Тайвань улсын Тайчунь  хотын  МетроХарвор эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох
  • Японы Жайка ОУБ хамтран эмч нарын мэргэшүүлэх, туршлага судлах, хамтран ажиллах
  • Америкийн Нэгдсэн Улсын Virtue Foundation сантай хамтран   бүс нутгийн хүн амд нүдний өвчний оношлогоо, эмчилгээ, мэс засал  жил бүр  хийх
  • Монгол Улс болон Белгийн Засгийн газрын хамтарсан “БОЭТ-ийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүүлэх
  • Япон улсын Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг Уруул тагнайн сэтэрхийн мэс засал, Хэл ярианы гажиг заслын чиглэлээр

 

САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ЭМЯ болон Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Улсын Клиникийн эмнэлэгүүд, тусгай мэргэжлийн эмнэлэгүүдтэй  хамтарсан телемедицины сургалт уулзалтыг мэргэжил бүрээр зохион байгуулах
  • Баруун бүсийн аймгуудын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэг, туршлага солилцох уулзалт семинар, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжыг мэргэжил бүрээр үзүүлэх /Нүдний хагалгаа 5 сард, диалезид өвчтөн хүлээн авах/
  • Сум, өрхийн эмнэлэгүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, чадавхижуулах

Гадаад харилцааны 2018 оны тайлан ЭНД дарж үзэх

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
Байгууллагын аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Эмч, эх баригч нар Япон улсад суралцахаар боллоо
Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан зохион явуулсан СПОРТ-ын тэмцээнүүд 2015 оны 08 дугаар сарын 7,8-ны өдөр
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал