НҮБ-ын Хүүхдийн сан-гийн зөвлөх Ч.Батаа Ховд аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв (БОЭТ)-д ажиллаж, хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөг заалын системтэй болгон шинэчлэх, шаардлагатай эд хогшил, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, хүчилтөрөгчийн болон сорох вакуумын төвлөрсөн хоолой татан холбох ажлын зураг төсөл, тооцооллыг танилцуулж, санхүүжилтийн хүсэлтийг уламжиллаа. 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг болон баруун бүсийн хүүхдүүдэд үзүүлэх эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, хүнд өвчтэй хүүхдүүдийг орон нутагтаа стандартын дагуу эмчлэх нөхцөл бүрдэх юм. 🤝 Ховд аймгийн БОЭТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн ажиллаж байна.