Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Н.Баасанжавын нэрэмжит Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв (БОЭТ) хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан мэдлэгийг нэмэгдүүлэх, шинэ санаачилгыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БОЭТ-ийн Сургалтын танхимд эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Хуралд нийт 42 илтгэл хэлэлцүүлснээс Эрдэм шинжилгээний илтгэл их эмч 18, сувилагч 19, Эмнэлзүйн тохиолдол 6 тус тус хэлэлцүүлэгдлээ. Хурлыг МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Хими, биологийн тэнхмийн дэд профессор, Химийн ухааны доктор (Ph.D) З.Бурмаа, Математик, компьютерийн ухааны тэнхмийн дэд профессор, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) Д.Өнөрнасан, Ховд аймгийн БОЭТ-ийн ЭТҮЧАБ албаны дарга Н.Бямбаа нар шүүн явуулж, илтгэлүүдийг шалгарууллаа.
ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНД
Их эмчийн ангилал
• Тэргүүн байр – Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч П.Балжинням, Б. Анхбаяр, Б. Батбаатар, Т. Энхцэцэг нарын “Мэс заслын дараах өвдөлт, бөөлжилтийн байдлыг судлах нь”
• Дэд байр – Халдвар судлаач эмч Б.Нямцацрал, Лабораторийн тасгийн эрхлэгч эмч С. Оюундэлгэр, эм зүйч Ц. Цэцэгжаргал нарын “Эмнэлэгт илэрсэн сэрэмжлүүлэг нян ба эмч нарын антибиотик сонголтын тохирлыг үнэлэх”
• Гутгаар байр – Эмзүйн тасгийн эмзүйч Т. Ууганбаяр, Эмзүйн тасгийн эрхлэгч Ц. Цэцэгсүрэн, Мэс азслын эмч Г. Шижир нарын “БОЭТ-ийн антибиотик эмийн хэрэглээнд үнэлгээ хийх”
Эмнэлзүйн ховор тохиолдол
• Тэргүүн байр – Эмгэг судлалын эмч П.Ганбарс, Д. Баярмандал, Эрчим эмчилгээний эмч Б. Мөнхбаатар, ЭБЭ ийн эмч О. Түвдэнням нарын “Вундерлихийн хам шинж (Wunderlich syndrome)-ийн ховор тохиолдлыг эмгэг судлалын шинжилгээгээр оношилсон тохиолдол”
Сувилагч, тусгай мэргэжилтний ангилал
• Тэргүүн байр – Мэс заслын сувилагч Д.Болор-Эрдэнэ, Ш. Зээхүү, М. Хишигтогтох А. Эрхэн, Г.Мөнхсолонго нарын “Ховд аймгийн БОЭТ-д хийгдэж буй түрүү булчирхайн мэс заслын өнөөгийн байдал”
• Дэд байр – Нярай судлалын тасгийн ахлах сувилагч Б.Энхтуяа, Ц. Чулуунсүрэн, Г. Мөнхтуяа, Т. Оюунцэцэг нарын “Амьсгалын дэмжлэгтэй нярайд үзүүлж буй сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал”
• Гутгаар байр – Эх барих, эмэгтэйчүүдийн мэс заслын сувилагч С. Оюунхишиг, Б. Жаргалмаа, Б. Пүрэвсүрэн нарын “Кесар мэс заслын дараах өвдөлтийн менежмент ба эхийн сэтгэл ханамжийн судалгаа” зэрэг илтгэлүүд тус тус байр эзэлж ӨРГӨМЖЛӨЛ, цалингийн хувиар шагнууллаа.
✨ Илтгэлүүд нь шинэлэг агуулгатай, практикт нэвтрүүлэх боломжтой, нотолгоонд суурилсан судалгааны үр дүнг тусгасан байлаа.
💬 Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид идэвхтэй оролцож, судалгааны арга зүй болон үр дүнг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
📊 Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь:
✔️ Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх
✔️ Судалгааны ажлыг дэмжих
✔️ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
ТА БҮХНИЙ НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭГ.



