2025 оны 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн Ухааны доктор, дэд профессор В. Даваахүү болон АШУҮИС-ийн төв эмнэлгийн Сувилахуй албаны арга зүйч, СУ ны магистр Ө. Номундарь, Монголын сувилахуйн мэргэжлийн холбоотой хамтран “Сувилахуйн өөрчлөлтийн үеийн манлайлал” сургалтыг амжилттай зохион байгууллаа.