🗓 Өнгөрсөн амралтын өдөр /2025.02.16/ Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслу Ховд аймагт ажиллав.
🔸 Энэ үеэр аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр, БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн болон албаны бусад төлөөллийн хамтаар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Нярайн скрининг оношилгооны бүсийн төв” байгуулах талаар санал солилцов. Тодруулбал⬇️
▪️ Дутуу төрсөн нярай нь харааны, сонсголын бэрхшээлтэй болох магадлал өндөр. Тиймээс эрт үед нь илрүүлэх оношилгооны тоног төхөөрөмж,
▪️ Ургийн гажгийг эрт үед нь оношлох өндөр хүчин чадал бүхий эхо аппарат шаардлагатай байгааг онцолж дэмжиж хамтран ажиллахыг хүслээ✅
Ховд аймаг 2023 онд БОЭТ-ийн Амаржих газрын түшиглэн “Нярайн скрининг оношилгооны төв” байгуулсан. Ингэснээр шинэ төрсөн нярай бүрд “Бодисын солилцооны эмгэг” болон “Түнх”-ний хөгжлийг оношлох эхо шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн онд дөрвөн нярай эмгэгтэй оношлогдож батлагджээ.




