АШУҮИС ийн Сувилахуйн Сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн Ухааны доктор, дэд профессор В. Даваахүү, АШУҮИС ийн төв эмнэлгийн Сувилахуй албаны арга зүйч, СУ ны магистр Ө. Номундарь болон Монголын сувилахуйн мэргэжлийн холбоотой хамтран “Сувилахуйн өөрчлөлтийн үеийн манлайлал” ахлах сувилагчдыг чадавхижуулах сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 17-18 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.


Энэхүү сургалтанд БОЭТ-ийн 24 ахлах сувилагч, сум, өрхийн эмнэлгийн 22, ЭМГын сувилахуйн мэргэжилтэн, эмнэлгийн аргазүйч нар хамрагдаж байна. Уг сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн удирдлагуудын манлайлал, удирдах ур чадварыг сайжруулах, өөрчлөлтийн менежментэд суралцах ач холбогдолтой юм.