Жил бүрийн 2 дугаар сарын 4 ны өдрийг дэлхий нийтээр “ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэдэг билээ.
Ховд аймагт 2024 онд шинээр 223 хортой хавдар оношлогдсоны 39% нь эрт үе шатандаа оношлогдож, хорт хавдрын улмаас 157 өвчтөн нас барж, одоо хорт хавдрын хяналтанд 829 өвчтөн хянагдаж байна.
Ховд аймагт элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хавдар тэргүүлж байна.


