Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв нь 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, амжилт, алдаа, оноогоо дүгнэсэн үйл ажиллагааны тайлангийн хурал /2025.01.31/ боллоо.

Тус хуралд байгууллагын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд тус тайланд Хүний нөөцийн албаны дарга С. Халиунаа, ЭМТҮЧАБ-ын албан дарга О. Түвдэнням, Санхүү албаны эдийн засагт Ч. Туул, Үйлдвэрчний эвлэлийн дарга Г. Насанбат нар жилийн эцсийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм

2024 он манай хамт олны хувьд ЭМЯ болон аймаг орон нутгаас зохион байгуулсан ажлуудад идэвхитэй, санаачлагатай оролцсон судалгаа, шинжилгээнд үндэслэн дэвшилтэд техник технологи, инновац нэвтрүүлсэн, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсэн сайхан жил болсон байна.

Байгууллагын захирал П. Гэрэлсүрэн нийт ажилчддаа ирж буй 2025 ондоо өмнөх амжилтаа бататган, эрүүл мэндтийн үйлчилгээг иргэдэд хүндрэлгүй хүртээмжтэй хүргэн ажиллахыг хүсч, ажлын амжилт хүслээ.