“Сувилагч, эх баригч мэргэжилтний цогц чадамжийг батлах тухай” ЭМС-ын 2023 оны А/451 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, шинэ сувилагчийг ажлын байранд сургаж дадлагажуулах зорилгоор “ШИНЭ СУВИЛАГЧ” сургалтын хөтөлбөрийн дагуу Ховд аймгийн хэмжээнд 2023 оноос хойш сургууль төгссөн, ажилд орсон сувилагч нар хамрагдаж байна.
Уг сургалт нь 3 сарын турш үргэлжлэх бөгөөд онол, дадлага, бие даалт, хэлэлцүүлэг, дүрд тоглох зэрэг сургалтын олон арга ашиглан танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Энэхүү сургалтанд хамрагдаж буй сувилагч мэргэжилтнүүддээ сувилагч мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж, ёс зүйг дээдэлсэн, хариуцлагатай мэргэжилтэн байхад анхаарах, тасралтгүй суралцан хөгжихөд хамтран ажиллаж сувилахуйн сайн чадварлаг мэргэжилтэн байхыг ерөөн ажлын амжилт хүсье.

