Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багаар Ховд аймагт ажиллаж байна.

93 мянган хүн амтай Ховд аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай зэрэг сайн мэдээтэй байна. Харин хүн амын дундах өвчлөлийг ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөл, хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болсон, сумдуудад хүний нөөц дутмаг зэрэг асуудлуудыг дурдав.


Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа шийдвэрлэсэн зарим асуудлууд:

📌БОЭТ-д MRI аппартыг шийдвэрлэнэ. Ингэхдээ ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж энэ оны 2-р улиралд багтаан суурилуулна.

📌Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах багт багтаах боломжтой.

📌Ховд аймгийн 9 сумыг бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинаар хангасан. Үлдсэн сумдыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

📌Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатар хот дахь Лавлагаа шатлалын эмнэлгийн түвшний оношилгоог Ховд аймагт хийнэ.


Дэлгэрэнгүй....