✅ Эрүүл мэндийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулах бодлогын хүрээнд тус эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академич, доктор, профессор З.Лхагвасүрэнгээр ахлуулсан УНТЭ, Монгол-Японы эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний болон ХСҮТ-ийн хавдрын мэс засал, хими эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үндэсний баг Монгол улсын баруун бүсийн тулгуур болох Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 12 дугаар сарын 13-24-ний өдрийн хооронд амжилттай ажиллааад ирлээ.

✅ Тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээг 14 тохиолдолд амжилттай хийснээс нугаламын артерийн 90 хувийн нарийсалтай тохиолдолд стент тавих ажилбарыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр анх удаа хийж эхлүүллээ. Үүнээс гадна хэвлийн болон захын судасны ангиографийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 6, умайн хоргүй хавдрын судас бөглөх эмчилгээ 1, захын судасны ангиографийн эмчилгээг 1 тохиолдолд тус тус амжилттай хийсэн байна.