ЭМЯ -ны Үндэсний багийн гишүүн, ГССҮТ -ийн яс үений мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан баг, гэмтлийн эмч, техникч П. Энхтөр, мэс заслын сувилагч Б.Алтанцоож нар Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Гэмтэл судлалын тасгийн эмч, сувилагч нартай хамтран өвдөгний хиймэл үе солих хагалгаа 9, түнхний хиймэл үе солих хагалгаа 1, дунд чөмгийг түгжээт хадаасаар хадах хагалгаа 2 шагайн хугарлыг ялтас шургаар бэхлэх мэс засал 1 тус тус амжилттай хийлээ.


Энэхүү мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд, орон нутагт нутагшуулснаар шагайн болон үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовиураа эдгээх, амьдралын чанар сайжруулах боломжийг олгох юм.