Монгол улсад анх 1997 оноос эхлэн ШУТИС-д “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжлийн ангийг нээж монгол улсад энэ мэргэжлийн инженерийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлжээ. БОЭТ-ийн анхны эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ШУТИС-ийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер” мэргэжлийн II дахь төгсөлтийн төгсөгч Б . С а н д а г с ү р э н \ е р ө н х и й инженерээр 2003-2005 онд\ ирж ажилласан байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн анхны техникчээр н.Ганболд 1980 оноос эхлэн 20 гаруй жил ажилласан юм. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 439 тоот тушаалаар Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн бүрэлдэхүүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохион байгуулах тушаал гарсан байдаг. Уг тушаалын дагуу БОЭТ-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албыг 2016 оны 12 дугаар сарын 01 өдөр байгуулсан юм.Өнөөдөр эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба: Инженер-2 Техникч-1 Хүчилтөрөгчийн техникч-4 Нийт: 7 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн нэр төрөл тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. 2010 онд БОЭТ-нь 52 нэр төрлийн 331 аппарат тоног төхөөрөмжтэй, 2025 онд 124 нэр төрлийн 903 болж өслөө. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн албаны хамт олон 2021 он буй бүхий л аппарат тоног төхөөрөмжийн хэвийн аюулгүй ажиллагааг ханган, ажиллах хугацаандаа инженер, техникч бүр өөр өөрийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ дайчлан үр бүтээлтэй ажиллаж тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг тасралтгүй ханган ажиллаж байна. БОЭТ-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд ажиллаж байсан инженер: 2003-2005 онд Б.Сандагсүрэн /ШУТИС-н ЭТТ-н инженер, ТЗ-ны магистр/ 2007-2009 онд Э.Майцэцэг / ШУТИС-н ЭТТ-н инженер, ТУ-ны магистр/