Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ) нь баруун бүсийн томоохон эмнэлгийн нэг бөгөөд эмнэлгийн үйл ажиллагааг технологийн шинэчлэл, дижитал шийдлээр дэмжих зорилгоор Мэдээлэл технологийн албыг байгуулсан түүхтэй. Анхдугаар үед эмнэлгийн компьютерын техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, сүлжээ болон дотоод серверийн засвар үйлчилгээ хийх зэрэг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар эмнэлгийн цахим бүртгэлийн систем, өвчтөний түүх, шинжилгээний мэдээллийн систем (LIS) болон санхүүгийн программ хангамжийн нэвтрүүлэлтийг үе шаттайгаар хийж, эмнэлгийн дотоод процессуудыг автоматжуулж ирсэн. Тус алба нь цахим эрүүл мэндийн бүртгэлийн нэгдсэн систем (eHealth)-тэй холбогдож, улсын хэмжээнд дата солилцох, цахим лавлагаа, оношилгоо хийж чадахуйц түвшинд хүрч, орчин үеийн дижитал эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтэд чухал үүрэгтэй болсон.
Гол чиглэлүүд: Эмнэлгийн мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах Компьютер, техник хангамжийн бүрэн бүтэн байдлыг хангах Хэрэглэгчдэд мэдээллийн технологийн хэрэглээний зөвлөгөө, сургалт, туслалцаа үзүүлэх Шинээр программ хангамж, систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах Дата аюулгүй байдал, нөөцлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх Кибер аюулгүй байдал хангаж ажиллах Серверийн найдвартай ажиллагаа Сүлжээний хэмжээнд ашиглалт, түүний стандарт мөрдөлтөд хяналт тавих Мэдээллийн системийн аюулгүй байдал Веб хуудасны зохион байгуулалт , сайжруулах, хэрэглэгчдэд таниулах Программ хангамж хөгжүүлэлт Программын тусламжтайгаар боловсруулах мэдээллийн цар хүрээ, бүтэц, загвар, мэдээлэл оруулах, боловсруулах, хадгалах, мэдээллийг гаргах, хянах үйл явцыг тогтоох .
Байгуулагдсан он болон үе үеийн инженерүүд:
2006 - 2013 он Нэмэхбаяр
2008 – 2011 он Б.Янжинлхам
2009 – 2022 он Н.Буянзаяа
2014–оноос П.Ичинхорлоо
2015 – одоог хүртэл Б.Ойнбаяр
2016 – 2017 он Т.Буяннэмэх
2021 - одоог хүртэл Б.Батжин
2024 – одоог хүртэл Г.Саруул Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд компьютер техник, программ хангамжийн дэмжлэг үзүүлэх зорилгоор цөөн хэдэн мэргэжилтнээс бүрдсэн тасаг хэлбэрээр байгуулагдаж байсан бөгөөд цаг үеийн шаардлагын дагуу бүтэц, зохион байгуулалтаа өргөтгөн, албаны түвшинд хөгжиж ирсэн. 2016 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй Мэдээлэл технологи, Статистик алба нэртэй байгуулагдсан. /ЭМСайдын 2013 оны 4-р сарын 22-ны өдрийн 140 дугаар тушаалаар/
2025 оноос
Мэдээлэл технологийн инженер Б.Ойнбаяр
Сүлжээний аюулгүй байдал хариуцсан инженер П.Ичинхорлоо
Программ хангамж хариуцсан инженер Б.Батжин
Техник хангамж хариуцсан инженер Г.Саруул гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
[2016 – 2016]: Эхний үе шат – Эмнэлгийн нэгдсэн Ehealth программ нэвтэрсэн, үндсэн техник хэрэгслийг суурилуулах, дотоод сүлжээ байгуулах [2015 – 2017]: Өргөтгөлийн үе шат – Сервер, систем хөгжүүлэлт, анхны программ хангамжууд [2008-2024]: Цахим шилжилт – Байгууллагын вэбсайт, ERP систем, цахим архив гэх мэт [2025 – одоо]: Мэдээллийн аюулгүй байдлын шинэ үе Мэдээллийн технологийн алба бол эмнэлгийн зүрхэн бүтцийн нэг хэсэг бөгөөд орчин үеийн эрүүл мэндийн байгууллагын түргэн шуурхай, чанартай, аюулгүй, хэмнэлттэй үйл ажиллагааг дэмжих чухал хөшүүрэг юм. Хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай компьютер, принтер, сервер, интернэт, сүлжээ, дотоод и-мэйл систем зэргийг алба хариуцан засвар, шинэчлэлт, хамгаалалтыг хангана. Сүлжээ тасалдах, программ гацах, мэдээлэл алдах зэрэг саатал нь эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд саад болдог тул мэргэжлийн хяналт, шуурхай засвар үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Мэдээллийн системүүдийг нэгтгэж, бүхэл бүтэн эмнэлгийн үйл ажиллагааг автоматжуулахад мэдээлэл технологийн алба гол үүрэгтэй. Эдгээр системийг суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, тасралтгүй хөгжүүлж сайжруулах ажлыг мэргэжлийн баг гардан хийдэг.