Мэндчилгээ


Ховд аймаг дахь БОЭТ-ийн нэрийн өмнөөс байгууллагынхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тантай мэндчилж байгаадаа баяртай байна.

Алс хязгаар баруун бүсийн төвийн хувьд бид үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтмол сайжруулж, анагаах ухааны ололт амжилтыг нутагшуулж, бүсийн хэмжээнд үргэлж манлайлагч байхаар бүс нутгийнхаа хүн амд чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн, сонголтод суурилсан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чадварлаг багаар үзүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн аливаа өвчнийг эрт үед нь илрүүлэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж, олон хүний амь насыг авран хамгаалах боломж олгодог тул энэ чиглэлд анхааран ажиллаж байна.

Манай төвөөр үйлчлүүлж байгаа болон албан ёсны цахим хуудсаар маань зочилж буй таньд бидний хаалга байнга нээлттэй бөгөөд манай хамт олон танд туслах, хамтран ажиллах, үнэтэй санал, хүсэлтийг тань хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна.

БОЭТ-ИЙН ЗАХИРАЛ Т.Баяртогтох