Цахим бүртгэлийн цаг авах
АМБУЛАТОРИЙН ТАСАГТ ЦАХИМААР ЦАГ АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн цаг товлолт үйлчилгээг авахдаа дараах хэлбэрүүдээс сонгон авна уу.
- Иргэн та өөрийн биеэр ирж цахим бүртгэлээс цагаа авч болно.
- 75779779 Ховд БОЭТ-ийн цахим бүртгэлд холбогдож авах
- 1800-0119 эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд холбогдож авах
- eMongolia системээр эмнэлгийн цаг авах , шинжилгээний хариугаа харах
Иргэд та бүхэн эмчид үзүүлэх цагийг дээрх хэлбэрүүдээс өөрийнхөө боломжит хувилбараас сонгон холбогдож авна уу. Цаг авах нэгдсэн системтэй холбогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэн та биеэр ирж дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо.
E-Mongolia цахим системийн "Эрүүл мэнд" цэснээс манай эмнэлэгт өгсөн шинжилгээний хариугаа харах, татаж авах, илгээх боломжтой болсон байна. Ингэснээр иргэд шинжилгээний хариугаа заавал эмнэлэгт өөрийн биеэр очиж авах шаардлагагүй болж, гар утаснаасаа хардаг болсноор цаг хугацаа зардлаа хэмнэх боломжтой болжээ. Бас нэг чухал үйлчилгээ нь эмнэлгийн магадалгаа болон эрүүл мэндийн даатгалын лавлагааг E-mongolia системээс авах боломжтой юм.
Та цахимаар үзлэгийн цаг авахын тулд ЭМД заавал төлсөн байх ёстойг анхаарна уу.
Та цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж цахим бүртгэлийн ажилтан дээр цагаа баталгаажуулна уу.
Та цагаа баталгаажуулаагүй тохиолдолд автоматаар цуцлагдахыг анхаарна уу.
Мөн та үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг байхгүй байна гэж ойлгоно уу.
Хэрэв та цагтаа амжихгүй бол 1800-0119 утас руу залгаж цахимаар авсан цагаа цуцлуулна уу.
Ажлын өдөр 07-20 цаг, амралтын өдөр 09 -17 цаг хүртэл ажиллана.
Жич: Дээрх утасны ярианы тариф 1минутанд 50-70төгрөг