БОЭТ

“Хавдрын эсрэг үндэсний аян – 2015” ын хүрээнд ХСҮТ ийн Онош зүйн тасгийн эхлэгч М.Алтанбагана ахлагчтай  баг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-д нээлтийн үйл ажиллагаа хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнаравдан, БОЭТ- ийн захирал Т.Баяртогтох, Хаан банкны захирал Ч.Төрбат болон бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, сувилагч, хаан банкны ажилтанууд ард иргэд өргөнөөр оролцож Ховд телевиз, Жаргалант телевизээр ЦХМ засалын тасгийн эрхлэгч их эмч Б.Ганзориг хавдарын аяны үйл ажиллагааны талаарх мэдээллийг өглөө.

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдартай гэж оношлогдож, 7,6 сая хүн энэ өвчний улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч гэсэн жилд дунджаар 4200 орчим хорт хавдар оношлогдож 3000 орчим хүн энэхүү өвчний улмаас нас барж байгаа нь нийт хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байгаа юм. Энэ ч үүднээс хүн ардад эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж 68.300 иргэнийг үнэгүй үзлэг оношлогоонд хамруулаад байгаа юм. Хавдрын эсрэг үндэсний аянг Ховд аймгийн БОЭТ-тэй ХСҮТ, МҮОНРТ, Хаан банк-аас 3 дах жилдээ хамтран зохион байгуулж, дараах чигэлэлүүдээр нарийн мэргэжлийн эмч нар оношлогоо, үзлэг шинжилгээ хийж байна.


1. Эмэгтэйчүүдийн эмч
2. Толгой, хүзүү мэс заслын эмч
3. Ерөнхий хавдарын эмч
4. Эс судлаач эмч
5. Ходоодны дурангийн эмч
6. Эмэгтэйчүүдийн ЭХО, шинжилгээний эмч нар ажиллаж байна.

Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, шинжилгээнд 6 сарын 15 ны байдлаар 174 хүн, 6 сарын 16 нд 309 эрсдэлт бүлгийн иргэд хамрагдсанаас хавдрын сэжигтэй 2 тохиолдол илрээд байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян -2015” –ын хүрээнд Хавдар судлалын эмч нар Сайн дурын гишүүдэд 2015.06.16-ны10 цагт сургалтанд -32 хүн, Эмч нарын 2015.06.16-ны 14-16 цагт сургалтанд- 54 хүн хамрагдлаа.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн БОЭТ-ийн “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЖИЛЛАХ НЬ” үзүүлэх сургалт зохион байгуулагдлаа.
БОЭТ-ийн захиргаа
Ховд дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх дараалал
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа