Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сан Ховдод сургалт зохион байгуулахыг санал болгосны дагуу АНУ –н Зүрхний холбооны салбар болох “ Зүрхнээс зүрхэнд” ТББ- гаас алслагдсан бүс нутаг гэлтгүй манай аймагт анх удаагаа “Зүрхний сэхээн амьдруулах яаралтай тусламж” сэдэвт сургалтыг Аnita Rich ахлагчтай 8 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын CPR – ын сургагч багш нар Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын хурлын зааланд 5 сарын 31 нээс 6 сарын 1 хүртэл 2 өдрийн сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Зүрхний сэхээн амьдруулах яаралтай тусламжийн анхан шатны мэдлэгийг дадлага хэлбэрээр зохион байгуулаж 1 кердит олголоо. Сургалтанд өрхийн болон БОЭТ- ийн нийт 50 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэнгүүд оролцов.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын CPR- ын тусламжийн чанар, үр дүн, ур чадварыг мэргэшүүлэх зорилгоор цаашдаа сургалтанд ашиглах мульяжнуудыг 1 удаагийн хэрэгсэлийн хамт аймгийн БОЭТ- ийн хамт олонд бэлэглэлээ.