сувилахуйн албанаас

Эрүүл мэнд, спортын сайдын  2015 оны 04 сарын 03 өдрийн 130 дугаар тушаалын хэрэгжилт.

2015 оны олон улсын сувилагчдын баярыг “Сувилахуйн шинэчлэлийг удирдагчаас” сэдийн дор Ховд аймгийн БОЭТ-ийн Захирлын 2015 оны 04 сарын 07 ны өдрийн А\38 дугаар тушаалаар тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны удирдамжинд  тусган хийж хэрэгжүүллээ.

БОЭТ-ийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, хамт олны уялдаа холбоог сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээг ард иргэдэд сурталчилах зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулав.

2015 оны 4 сарын 11-12ны хооронд Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн амралт чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлж, Монголын сувилагчдын нийгэмлэгээс зохион явуулах 4 төрөлт спортын тэмцээнд баг тамирчдаа сонгох зорилгоор “Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннес”-ийн тэмцээнийг зохион байгуулж шалгарууллаа. Багийн дүнгээр Параклиникийн секторийн тамирчид түрүүлж алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Сувилагч тусгай мэргэжилтний онолын мэдлэг, гардан  ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Сувилагчийн ажил мэргэжлийн уралдаан “-ыг бүх тасгуудыг 8 баг болгон зохион байгуулсан ба урлаг уран сайхан, мэдлэг чадвараараа Хүүхэд, Харшил, Шинжилгээний тасгийн багууд түрүүлж, мөн мэдлэг, чадвараараа бусдыгаа манлайлж гарсан хүүхдийн тасгийн сувилагч Л.Тунамал-Эрдэнэ БОЭТ-н чадварлаг сувилагчаар шалгарав.

Мөн 8 багаас 11 төрлийн “Сувилахуйн тусламж үйлчилгээг хөнгөвчилсөн үйлчлүүлэгчид ээлтэй тусламж үзүүлэх зорилгоор хийсэн 8 шинэ бүтээл ашигтай загварын хэлэлцүүлсэн ба гэмтлийн тасгийн түлэгдсэн хүүхдийн усанд оруулах ванн, Дурангийн хагалгаа, дуран клип ариутгах төхөөрөмж.

Сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор “ Сувилахуйн үр дүнтэй, үр ашигтай тусламж үйлчилгээ сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж нийт 13 илтгэл хэлэлцэгдсэн ба Сүрьеэгийн тасгийн сувилагч Н.Энэбиш, Ившинноров нарын “Ховд аймгийн хүн амын 2010-2014 оны сүрьеэгийн өвчлөлд хийсэн судалгаа” илтгэл шалгарав.

Сувилагч мэргэжлийг сурталчилан, гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлэх, сурталчилах зорилгоор “Сувилагч мэргэжил- миний бахархал” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2015 оны 5 сарын 08 ны өдөр Ард-Аюушийн талбайд зохион байгуулж 100 сувилагч тангараг өргөн, ард иргэдэд  сувилахуйн тусламж болох даралт үзэх, цусанд сахар үзэх, жин өндөр үзэх, түлэгдэлтийн үеийн анхны тусламж сэдвээр сургалт хийж сурталчилгааны материал тарааж нийт 210 хүнд үйлчиллээ. Мөн гэрээр хэвтрийн асаргаанд байдаг хүмүүст  сувилахуйн тусламж үзүүлэх баг гарган гэрээр очиж үйлчилэв.

2015 оны 05 сарын 12 ны өдөр Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн БОЭТ-ийн сувилагч нарт хүндэтгэл үзүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа сувилагч тусгай мэргэжилтнүүдийг Ховд аймгийн болон жаргалант сум, монголын залуучуудын холбоо, хамтран ажилладаг байгууллагууд, мөн сувилахуйн амьдрал төв, ЭМГ, БОЭТ-ийн захирлын нэрэмжит шагналуудаар нийт 32 сувилагч тусгай мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.

Сувилагчдын нэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны зардал  шагнал урамшуулалд нийт 4104000 төгрөгийг БОЭТ-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран гаргав.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох  УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авлаа.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА