Сувилахуйн албанаас

Монгол улсын Засгийн газрын  тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол улсын ЭМС сайдын 2015 оны 04 сарын 03 ны 130 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “ Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги” –ийн хэрэгжилтийг хангах, “ Сувилагч шинэчлэгч хүч- үр дүнтэй, үр ашигтай тусламж” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд СУВИЛАХУЙН ҮР ДҮНТЭЙ, ҮР АШИГТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ сэдэвт онол практикын бага хурлыг 2015 оны 05 сарын 06 ны 14 цагт БОЭТ- ийн сургалтын танхимд  зохион байгууллаа.

Зорилго нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сурталчлах, судалгаа шинжилгээний ажил хийх эрмэлзэл нэмэгдүүлэхэд чигэлсэн.

Онол практикын бага хурлыг БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох, ЭМГ-ийн мэргэжилтэн Б. Одонхүү, СЭШГХ- ны албаны дарга Б. Алтанчимэг нар шүүлээ.

Илтгэлийг судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага дэвшүүлж буй асуудал зорилго, зорилт , сорилт туршилт хийсэн, судалгааны үр дүнд тулуурлаж бичсэн дүнгэлт, зохих стандарт шаардлага хангасанаар нь шалгаруулж:

  1. I - байр - Сүрьеэгийн тасгийн сувилагч Н. Энэбиш цалингийн 20%, М. Ившиноров цалингийн 15% 1 сар
  2. II - байр – Уламжлалтын тасгийн сувилагч М. Бямбасүрэн цалингийн 15%, Ц. Энхбаяр цалингийн 10% 1 сар
  3. III - байр – Гэмтэлийн тасгийн сувилагч Л. Сосорбарам цалингийн 10%, н. Гэнэмдарам цалингийн 5% аар 1 сар шагнаж урамшуулна.

Мөн илтгэл бичиж оролцсон сувилагч, тусгай мэргэжилтэнд 1 кердит, хурлыг үзэж сонирхсон оролцогчдод 0.5 кердит олгоно.

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох  УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авлаа.
БОЭТ-ийн захиргаа
Баярын мэндчилгээ
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн ҮЭ-ийн хорооны хурал боллоо.
УРИАЛГА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА