ХОВД АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ ХОВД ДАХЬ БОЭТ-ИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2015 оны 05 сарын 02 – нд ХДТ –д

Ховд дахь БОЭТ- ийн “Урлагийн их наадам” – ын ерөнхий зохион байгуулагчаар БОЭТ- ийн ҮЭХ, Залуучуудын зөвлөл, БОЭТ- ийн захиргаатай хамтран ажиллав.

Энэхүү БОЭТ- ийн Урлагийн их наадам нь нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, оролцогчдын дундаас урлагийн авъяас чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанг тодруулан алдаршуулж, нэгдсэн тоглолтонд оролцуулах зорилготойгоор зохиогдлоо.

Урлагийн их наадмыг дараах төрлүүдээр зохион явуулав.

  • Багийн мэндчилгээ
  • Дуу
  • Уран уншлаг
  • Бүжиг
  • Язгуур урлаг
  • Хөгжим

БОЭТ- ийн Урлагийн их наадмаас авъяас, уран чадвар тайзны соёл, хувцаслалтаараа дараах гоцлолуудыг шалгаруулж I- байр үндсэн цалингийн 15%,  II- байр үндсэн цалингийн 10%, III- байр үндсэн цалингийн 5% - аар тус тус урамшуулахаар удирдамжинд тусгав. Наадмын шилдэг тасаг хамт олныг цаашид шилжин явах билэгдэл “ Морин хуур” цомоор шагнах юм.

I – байр Уламжлалт, 103 хүлээн авах, Дүрс оншилгооны тасаг

II –  байр Сэхээн, Эмийн сан, Дотрын тасаг

III – байр Мэс засал, Харшил, Ариутгалын тасаг

Шагнал урамшуулалыг нэгдсэн, “ГАЛА”- тоглолтон дээр гардуулах болно.

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
ХСХ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх аяны АХА тэмцээн
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
“Эелдэг харилцаа, стандарт тусламж үйлчилгээ” аяны хүрээнд  АХА тэмцээн амжилттай явагдлаа.
БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хамт олон цусаа бэлэглэн, сайн үйлсийн аянд нэгдлээ. Та бүхэндээ ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх сайн сай
2020 оны аймаг орон нутгийн төсөв батлах 10-р хуралдаанаар
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Мэндчилгээ