Хүйн ээж бид – Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриатайгаар Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэхэд эх баригчдын орол
Олон улсын Эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05 –ны өдөр тэмдэглэдэг. Энэ жилийн Эх баригчдын өдрийг тохиолдуулан “ Хүйн ээж бид – Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриатайгаар Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэхэд эх баригчдын оролцоо сэдэвт зөвлөлдөх уулзалт- сургалт, “ Анхны тэврэлт” сэдэвт АХА тэмцээн 2015 оны 29, 30 –нд БОЭТ- ийн Амаржих газрын сургалтын танхимд зохион байгуулагдлаа.
Сургалтын зорилго нь Олон улсын эх баригчдын өдрийг угтан эх баригчдын ажил мэргэжлийг сурталчлах, дэмжих, мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай туслаж үзүүлэхэд эх баригчдыг чадвахижуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэлээ.
“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг хэрэгжүүлэхэд эх баригчдын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалт- сургалтанд ЭМГ- ын дарга Д. Цээпил, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох, Амаржих газрын зөвлөх эмч, Монгол улсн хүний гавъяат эмч Ж. Даваабал, Сум, БОЭТ- ийн эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтэнүүд оролцлоо.
Сургалтын чиглүүлэгч багшаар Амаржих газрын зөвлөх эмч, МУ- ын хүний гавъяат эмч Ж. Даваабал, ЭЭО захирал Б. Анхбаяр ЭББЭНН- н тэргүүн Д. Наранхүү, Эх баригч эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Ц. Нарангэрэл, АШУҮИС, АУС, ЭБЭСТ- ийн багш Д. Янжинсүрэн, Нярайн эмч Ц. Доржханд, Эх баригч бага эмч Ц. Бат-оюун нар ажиллав.