сувилахуйн албанаас

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Олон улсын сувилагчдын өдрийг энэ жил ОУ сувилагчдын зөвлөлийн шийдвэрээр Дэлхийн нийтээр сувилагчийн нэг өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “ Сувилагч шинэчлэгч хүч- үр дүнтэй, үр ашигтай чадварлаг тусламж” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Манай улсад “ Сувилахуйн шинэчлэлийг удирдалгаас” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 4 сарын 3- ны өдрийн 130 –р дугаар тушаалыг үндэслэн. БОЭТ- ийн захирлын 2015 оны 4 сарын 7 -ны А\38 тоот тушаал гарсан.

Дээрх  тушаалын дагуу Сувилагчдын гардан үйлдэлийн ур чадварын нэмэгдүүлэн сувилахуйн тусламж үйлчилгээг сурталчлах зорилгоор сувилагчийн ажил мэргэжлийн уралдааныг 2015 оны 4 сарын 23, 24- ний өдөр  ЗДТГ- ын хуралын зааланд зохион байгуулалаа.

Уралдаанд дараах багууд оролцов.

 

  1. Амаржих газар – 1 баг
  2. Гэмтэл, Мэс заслын тасгуудаас - 1 баг
  3. Сэхээн, Ариутгалын тасгаас – 1 баг
  4. Дотор, Амбулатори, Зүрх судасны тасгуудаас - 1 баг
  5. Хүүхэд, Шинжилгээ, Харшилын тасгуудаас – 1 баг
  6. Хавдар, Эмийн сан, Сэтгэцийн тасгуудаас – 1 баг
  7. Цахим бүртгэл, Сүрье, 103 хүлээн авах тасгуудаас – 1 баг
  8. Мэдрэл, Уламжлалт, Дүрс оношилгооны тасгуудаас – 1 баг

Тэмцээнийг ЗДТГ- ын Нийгмийн хөгжилийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Дорж, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох, СЭШГХ хариуцсан албаны дарга Б. Алтанчимэг нар шүүв. Багуудаас мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаараа:

I – байр Хүүхэд, Шинжилгээ, Харшилын тасгийн баг алтан медаль цалингийн 20%

II – байр Мэдрэл, Уламжлалт, Дүрс оношилгоо  тасгийн баг мөнгөн медаль цалингийн 15%

III – байр Гэмтэл, Мэс, засалын тасгийн баг хүрэл медаль цалингийн 10% нэг сар шагнагдхаар боллоо.

Онолын мэдлэг, ур чадвараараа манлайлсан хүүхдийн тасгийн сувилагч Л. Тунамал-Эрдэнэ шилдэгийн шилдэг сувилагчаар шалгарч өргөмжлөл, энгэрийн тэмдэг гардлаа.

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Сувилагчийн баярыг угтаж Онол практикийн бага хурал боллоо.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа