БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа хийх ур чадварыг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв, Монголын анагаах ухааны академи, “Ач” Анагаах ухааны их сургууль, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж буй “Баруун бүсийн эмч, мэргэжилтний зургаадугаар зөвлөлгөөн” эрдэм шинжилгээний хурлыг 2022.09.08-09-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан ажиллаа.
Энэхүү хурлыг 2008, 2012, 2016, 2018 онуудад Ховд аймагт эмч нарын зөвлөлгөөн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан ба 2019 онд Увс аймагт “Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тавдугаар чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан.
Зөвлөлгөөнд Н.Баасанжав (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Ач анагаах ухааны захирал), Б. Бурмаажав (МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор), Д.Авирмэд (АШУҮИС-н Хавдар судлалын тэнхимын багш, Анагаах Ухааны доктор, профессор Зөвлөх эмч, Монгол Улсын Гавьяат эмч), С. Баатаржав (Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч, ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга) нарын эрдэмтэн судлаач багш нар урилгаар оролцож, тулгамдсан асуудлуудаар лекц уншиж, сургалт зохион байгууллаа.
“Чадварлаг эмч, мэргэжилтэн” аймгийн дэд хөтөлбөрийн 3.3.2 заалтыг үндэслэн Баруун бүсийн эмч, мэргэжилтний зургаадугаар зөвлөлгөөн-эрдэм шинжилгээний хуралд 46 илтгэл ирүүлж, 21 илтгэлийг хэлэлцүүлснээс тэргүүн байрыг “Жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүү өвчний илрүүлэг, тусламж үйлчилгээний байдалд дүн шинжилгээ хийсэн нь” сэдэвт Д. Уранбилэг (Завхан аймгийн НЭ эх барих эмэгтэйчүүдийн эмч), Дэд байрыг “Ховд аймгийн эмч, эмнэлгийн ажилтны дундах короновируст халдвар (Ковид-19)ын бичиглэл судалгаа” сэдвээр Б. Нямцацрал (Ховд аймгийн БОЭТ-ийн халдвар судлагч эмч), Гутгаар байрыг “Хөлдөлт өвчний улмаас эинэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдлыг судалсан нь” сэдвээр К. Ерболат (Говь-Алтай аймгийн НЭ мэс заслын эмч), Тусгай байруудад “Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ажлаас халшрах хам шинжийн судалгаа” сэдвээр Б. Золзаяа ( Увс аймгинй НЭ), “Ясны сийрэгжилт” сэдвээр Х. Танагүль (БӨ аймгийн НЭ) тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Хуралд нийт баруун 5 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн болон сумдын нийтдээ 156 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, эрдэмтэн багш нараас лекц сонсож судлаач, эмч мэргэжилтнүүд харилцан биенээсээ туршлага судлах, анагаахын шинжлэх ухааны салбарт гарч байгаа ололт амжилт, судалгааны үр дүнгийн талаар үндэслэлтэй, нотолгоотой, үнэн зөв мэдээлэл авч, бусадтайгаа хуваалцлаа.