БОЭТ-ийн захиргаа

Ховд аймгийн 1989 оны 8-р анги, 1991 оны 10-р ангийн ЕБС төгсөгчдийн “Үе тэнгийнхэн-30 жил” нэгдсэн арга хэмжээний үеэр төгсөгч Монгол Улсын хүний гавъяат эмч, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ц.Чинбаяр Ховд аймаг дахь БОЭТ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай SYRINGE PUMP буюу тарилгын автомат шахуурга, хүчилтөрөгчийн сольдог маск ( хүүхэд ба том хүний), хошуутай маск, небулайзер маск зэрэг 5 нэр төрөл 58 ширхэг 3 сая гаруй төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл бэлэглэлээ. Цаг үеэ мэдэрч өгсөн энэхүү сэтгэлийн бэлэг нь COVID-19 цар тахлын үеийн эмчилгээнд үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд гол хэрэгцээт зүйлсийн нэг болно. Төгсөгчдийн төлөөлөл болох БОЭТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч их эмч Д.Түмэндэмбэрэл, Хүний нөөцийн албаны сувилахуй хариуцсан менежер Т.Энхтуяа нар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Баясгалмаа болон бусад мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө. Ховд аймгийнхаа ард иргэдийн өмнөөс гавъяатдаа талархснаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. БОЭТ-ийн хамт олон

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

Сургалтын албанаас
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.УРАНЧИМЭГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БОЭТ-Д АЖИЛЛАВ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит хурал хуралдаж дараах асуудлаар шийдвэр гаргалаа.