БОЭТ-ийн захиргаа
Чин сэтгэлийн бэлэг нь олон улсын төсөл бөгөөд гутлын хайрцагтай бэлгээр дамжуулан гэр бүл, хүүхдүүдэд Есүс Христийн хайрыг бодит арга замаар хүрдэг.
26 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа төсөл бөгөөд Ховд аймагт хэрэгжиж эхлээд 14 жил болсон байна.
Чин Сэтгэлийн Бэлэг НҮТББ-ын зүгээс онцгой бүсэд ажиллаж байгаа Ховд аймгийн БОЭТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдыг сэтгэл амар үүргээ гүйцэтгэх их үйлсэд ард нь зогсдог гэр бүлийнхнийг дэмжиж хүүхдүүдэд нь хайрцагтай бэлгээ гардуулан өгсөн тус сүмын хамт олонд баярлаж талархаж байгаагаа БОЭТ-ийн нийт ажилчдаас илэрхийлж байна.