БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж ажиллалаа. Энэ үеэр аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан удирдлага, тасаг нэгжийн дарга нартай уулзан санал хүсэлтийг сонссон ба эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тулгамдсан асуудлуудыг шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.