ЦАХИМ ШИНЭ ЖИЛ-2020

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын 2020 оны ажлаа дүгнэж, аваргуудаа тодруулах баярын хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж захирал Г.Шижир өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийж, мэндчилгээ дэвшүүллээ. Үргэлжлүүлэн байгууллагын аваргууд, яамны шагналыг гардуулах ёслолын ажиллагаа явагдсан ба байгууллагын “Шилдэг тасаг”-аар дотор, зүрх судасны тасаг, “Шилдэг дэмжих тасаг”-аар Клиник лабраторийн тасаг, “Шилдэг ажилтан”-аар үйлчлэгч Л.Мөнхцэцэг, “Шилдэг сувилагч”-аар Б.Мөнхсоёл, “Шилдэг эмч”-ээр Д.Буниа, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр эх баригч Ж.Ганзаяа, Л.Тунамал-Эрдэнэ, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар сувилагч С.Оюунхишиг, үйлчлэгч Г.Дэлгэрмаа, цахилгаанчин Ц.Ганбаатар, ажилласан жилийн үнэлгээний албаны “Хөдөлмөр зүтгэл” хүндэт тэмдгээр хөтөч сувилагч Л.Оюунчулуун, “Алтан гарт сувилагч”-аар сувилагч С.Оюунхишиг, Үндэсний хөгжил, нийгмийн удидлага, стратеги судлалын оюуны цар хүрээ НҮТББ-ын шагналаар эх баригч Г.Насанцэцэг, Монголын сувилагчдын нийгэмлэгийн “Хүндэт жуух”-аар ахлах сувилагч Х.Навчаа, Б.Оюунчимэг, мөн тус байгууллагын “Өргөмжлөл”-өөр ахлах сувилагч Т.Оюунбаяр, аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр ахлах лаборант С.Мягмарцоож, “Захирлын нэрэмжит шагнал”-аар их эмч С.Оюунгэрэл, М.Нямсүрэн, эх баригч Н.Энхцэцэг, эм найруулагч Ц.Эрдэнэчимэг, сувилагч Б.Оюунтуул, үйлчлэгч Д.Тунгалаг нар тус тус шалгаран шагналыг байгууллагын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

Нийт шагнагдсан эмч, эмнэлгийн ажилчиддаа баяр хүргэж, ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж, санасан хүсэл бүхэн нь биелэхийн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ЗУРАГТ МЭДЭЭ

ЦАХИМ ШИНЭ ЖИЛ-2020
БОЭТ захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
СҮРЬЕЭГИЙН ТАСАГТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сургалтын албанаас
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА