БОЭТ-ИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Олон ястаны өлгий болсон Ховд нутгийн зон олон та бүхэндээ ирж буй 2021 оны Шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2020 он манай хамт олны хувьд ажил хөдөлмөр ундарсан, амжилт бүтээл оргилсон онцлог сайхан жил болж өнгөрлөө.
Иргэд та бүхэн дэлхий нийтийг хамраад буй цар тахалын үед бид бүхнээс хүргүүлж буй зөвлөмж, мэдээллийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, хамтдаа цар тахалын дэгдэлтээс урьдчилан сэргийлж, энэхүү хүнд үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Ирэх онд үйлчлүүлэгч та бүхнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлийг эрт илрүүлэн, оношилох, урьдчилан сэргийлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад илүү ихээр анхаарч ажиллах болно.
Учиран золгож буй 2021 ондоо та бүхэн минь эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэх болтугай.