“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ - RETREAT DAY” сургалтыг зохион байгууллаа.
Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн ЭМТҮЧАБА, Сувилахуйн албатай хамтран байгууллагын анхан болон дунд шатны менежерүүдийн мэдлэг ур чадварыг сайжруулах, ISO9001:2015 олон улсын стандартыг сурталчилан, хэрэгжүүлж тусламж-үйлчилгээний ил тод байдлыг бий болгох зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ - RETREAT DAY” сургалтыг тасгуудын ахлах сувилагч нарт 2020.11.02-11.06 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын зохион байгуулснаар ISO 9001:2015 Олон Улсын Стандартыг танилцуулах, үйл ажиллагааны SWОТ шинжилгээ хийх, Төлөвлө-Шалга-Сайжруул мөчлөг болон эрсдэлд суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын арга барилаас суралцах, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба Сувилахуйн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл /Reform/-ийн талаарх мэдлэгийг олгож, сургалтын үр дүнд байгууллагын хэмжээнд хөтлөгдөх TАСГИЙН МАСТЕР ЛИСТ - (БОЭТ-ийн үйл ажиллагаа (ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ)-ны нэгдсэн журам, + Тухайн тасгийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомж гаргаснаараа онцлог байлаа.
Бидний сургалтыг дэмжин ажилласан БОЭТ-ийн удирдлага, тасгийн эрхлэгч хамт олондоо талархал илэрхийлье.
СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА