БОЭТ-ийн захиргаа
Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн "Амбулатори-Цахим бүртгэл"-ийн хэсэгт нэвтрүүлэх баталгаажуулалтын аудитад хамрагдаж, амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авлаа. Олон улсын чанарын менежментийн тогтолцоог байгууллагын үйл ажиллагаанд 2017 оноос эхлэн нэвтрүүлэх зорилго тавьсан ба "Стандарттай Ховд" хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анх удаагаа олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсондоо баяртай байна. Тус стандартыг нэвтрүүлсэн нь тусламж үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлж, ажилтнууд, үйлчлүүлэгчдийн хооронд эерэг харилцаа бий болж, сэтгэл ханамж сайжирч байгаагаараа ач холбогдолтой. Бид бүхэн цаашид үйлчлүүлэгчийн ШААРДЛАГАД НИЙЦСЭН эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортой, чадварлаг багаар хүргэх үүднээс “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015” стандартыг үйл ажиллагаандаа улам бэхжүүлэн хэрэгжүүлэх болно.