УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.
2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга хот, байгуулалтын сайд, БСШУС-ын дэд сайд зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаа.
Монгол Улсын засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагуудтай уулзан тулгамдаж буй асуудал болон эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлт /reform/-ийн талаар санал бодлоо солилцов. Мөн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт хийх үеэр БОЭТ-ийн мэдрэлийн их эмч Ц.Гэрэлт-Од “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, сувилагч Б.Булгаа, Д.Долгор нар Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсаныг гардуулан өгч, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Сувилагчийн баярыг угтаж Онол практикийн бага хурал боллоо.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ захиргаа
Голомт банкны харилцагч байгууллагуудын тэмцээн
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас
БОЭТ захиргаа