БОЭТ-ийн захиргаа

Монгол Улсад анх удаа 2000 оноос эхлэн “Эмийн сан-эмчлүүлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмнэл зүйн эм зүйчдийн багийг бүрдүүлж, эмнэлгийн эмчлүүлэгч бүрт эм олгохдоо эм зүйн мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллаж эхэлсэн нь эм зүйн тусламж, үйлчилгээ хөгжих суурь болсон. Өнөөдөр тохиож буй “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эм зүйн албанаас эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм-хоолны харилцан нөлөөллийн талаар эмч, эмнэлгийн ажилтнуудад зөвлөгөө, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд тус төвийн захирал Г.Шижир болон тасаг, албадын дарга, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо. Эм зүйчид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ ухамсарлан, эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, чанарын баталгаатай, аюулгүй, эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах, эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмийн жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, нян эмэнд тэсвэржихээс урьдчилан сэргийлэх, шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгчийг эм зүйн мэргэжлийн мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

 

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Ховд дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт
БОЭТ
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн ҮЭ-ийн хорооны хурал боллоо.
БОЭТ-ийн захиргаа
СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ -2020” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа