БОЭТ-ийн захиргаа

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 89 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн “Шуурхай хариу арга хэмжээний баг”-ийн бүрэлдэхүүнийг чадвахжуулах сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нарын албаны хүмүүс оролцлоо. Уг сургалтад Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс 13 эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо.

  

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
ХОВД АЙМГИЙН ЭМНДХЭЛТЭС БОЭТ, ЭМГ ХАМТРАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд НИЙТ ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ нь 11-р сарын 1-ээс 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээг хийж эхэлнэ.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа