ХОВД АЙМГИЙН БОЭТ БОЛОН КОЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
ХОВД АЙМГИЙН БОЭТ БОЛОН КОЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай тус төв нь 2008 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд энэ байгууллагын төслийн санхүүжилтыг 2 дахь удаа, энэ удаад буцалтгүй тусламжийг хүлээн аваад байна.
• 2008-2010 онд Сайн дурын ажилтан Ким тус төвд 2 жил үр бүтээлтэй ажиллан 26 сая төгрөгний өртөг бүхий Сургалтын танхим, Сувилахуйн гардан сургалтын өрөө, эмнэлгийн бусад хэрэгслээр хангах төсөл
• 2016 -2017 онд КОЙКА гийн анхны эрүүл мэндийн багаар ажиллах сайн дурын гишүүдийг хүлээн авч хамтран ажиллаж “ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭМНЭЛГИЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ” 75 сая төгрөгний өртөг эмчилгээний хоолны иж бүрэн тоног төхөөрөмж, мэс заслын хагалгааны хэсгийн тохижилт, төрөх эмэгтэйчүүд болон мэс заслын бүрэн автомат гар угаагуурын систэм суурилуулах төсөл
• 2019 онд Сувилахуй мэргэжлээр сонгогдсон JANG WOO HUK сайн дурын ажилтанг хүлээн авч хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа билээ.
КОЙКА-гийн төв байгууллагаас КОВИД-19тэй холбогдолтойгоор нийт 44 оронд томилогдон ажиллаж байсан бүх сайн дурынхны гэрээг 6/14-ны өдрөөр дуусгавар болгох шиидвэр гаргасан бөгөөд КОЙКА сайн дурынхан томилогдон ажилллаж байсан байгууллагуудад 68 мянган ам.долларын үнэ бүхий Коронатай тэмцэхэд зориулсан эд материаыг илгээснээс Ховд аймгийн БОЭТ-д үйл ажиллагаанд зориулан 10 000 ширхэг маскыг БОЭТ-ийн захирал П. Улаанхүүд хүлээлгэн өглөө. Коронаг хамтдаа даван туулья.
ТА БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨН ТЭЛЭХ БОЛТУГАЙ
БОЭТ-ИЙН СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА