СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ -2020” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг судалгааны ажил хийх, арга барилыг дээшлүүлэх, шинэлэг санаа, шинэ санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бүтээлч шийдлийг дэмжих зорилгын хүрээнд ЭМС-ын 2017 оны А/40 хүрээнд “Сувилахуйн судалгааны ажлын тэргүүлэх чиглэл” хүрээнд
  1. Сувилахуйн эмнэлзүйн төрөлжсөн судалгаа
  2. Сувилахуйн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл
  3. Сувилахуйн боловсрол судлал
  4. Сувилагч, тусгай мэргэжилтний удирдлага зохион байгуулалт, сувилагчийн ажлын ачаалал, хэрэгцээ, ажиллах орчин нөхцөл
  5. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй чиглэлээр Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдан 2020 оны 04 сарын 23-ны 10 цагаас Сургалтын танхимд зохион байгууллаа.
Хурлыг нээж БОЭТ-ийн захирал П. Улаанхүү “ДЭМБ-аас 2020 оныг Сувилагч, Эх баригч сувилагчийн жил болгох зарласантай холбогдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь Сувилагч эх баригч - 2020 онол практикын бага хурал юм. Жилээс жилд та бүхний эрдмийн ажил өргөжин тэлж олон сайхан судалгааг нийтлүүлж байгаа та бүхэнд амжилт хүсье” хэмээн үг хэлж нийт оролцогчдод амжилт хүслээ.
Тус хурлын шүүгчдээр АУ ны доктор, нярайн тасгийн эрхлэгч эмч Ц. Солонго, Эрүүл мэндийн удирдлагын магистр Б. Алтанчимэг, Сувилахуйн боловсролын магистр Т. Энхтуяа нар ажиллаж оролцогчдыг дараах байр эзлүүллээ.
Тус хуралд нийт 18 илтгэлээр нийт 38 сувилагч тусгай мэргэжилтнүүд амжилттай оролцож
  • 1-р байр Төрөх тасгийн эх баригч Т. Нарантуяа “Эх баригч сувилагчдын стрессийн түвшинг үнэлэх”
  • 2-р байр Төрөх тасгийн эх баригч Ц. Даваацэцэг “Жирэмсний төрөлт сэдээх, эрчимжүүлэлтийн үр дүн”
  • 3-р байр Мэдрэлийн тасгийн сувилагч П. Мажигсүрэн “Ахлах сувилагчийн ажлын ачаалалд хийсэн үнэлгээ””
  • Тусгай байранд Нярайн тасгийн ахлах сувилагч Г. Уранчимэгийн “Дутуу нярайд үзүүлж буй тусламжийн асуудалд” сэдвүүд тус тус байр эзэлж өргөмжлөл, цалингийн тодорхой хувиар шагнууллаа.

СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАВ
СУВИЛАХУЙН АЛБА

















 
 

ЗУРАГТ МЭДЭЭ

Байгууллагын аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Голомт банкны харилцагч байгууллагуудын тэмцээн
Сувилагчийн баярыг угтаж Онол практикийн бага хурал боллоо.
Ховд аймгийн “Хөгжлийн төлөө” сангаас
2019 ОНЫ 03-Р САРЫН 14-15-НЫ ӨДРҮҮДЭД
СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “СУВИЛАГЧ, ЭХ БАРИГЧ -2020” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
БОЭТ-ийн захиргаа
Захирлын мэндчилгээ
'ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ''
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа