БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, Засаг даргын Нийгмийн бодлого эохэлсэн орлогч дарга Ч. Уранчимэг нар Ховд аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн тасгийн эрхлэгч эмч нартай цаг үеийн байдал, Ковид-19 халдварт цар тахлын эрсдэлтэй, эдийн засгийн хүнд үед ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн, тасралтгүй явуулахад чиглэгдсэн бодлого чиглэлийн талаар уулзалт хийж, тус төвийн ариутгалын тасагт нэн шаардлагатай 7 сая төгрөгийн үнэ бүхий LAOKEN LK/CXD брэндийн Озон уураар зөөлөн эдлэлийг ариутгагчийг БОЭТ-ийн захирал П. Улаанхүүд хүлээлгэн өглөө.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд туслалцаа үзүүлсэн Засаг дарга Б. Дүгэржав таньд хамт олныхоо зүгээс гүн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.