БОЭТ-ийн захиргаа
Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан Шуурхай штабын ажлын хэсэг Бүсийн оношилгоо эмчилгээний төв \БОЭТ\-д ажиллалаа. Энэ үеэр БОЭТ-ийн коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй ажил, бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.