БОЭТ-ийн захиргаа
ХОВД АЙМГИЙН БОЭТ-Д “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ”-ТЭЙ СУВИЛАГЧИЙН ТОО 21 –ЭЭР НЭМЭГДЛЭЭ.
Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Хөгжлийн Зөвлөлийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн №02 тоот захирлын тогтоол, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2019 оны 12 сарын 02-ны өдрийн А/201 дүгээр тушаал, Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн 2019 оны 11 сарын 29 ны өдрийн №30 албан тоот, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 12 сарын 02 ны А/53 тоот тушаалыг тус тус үндэслэн Ховд аймгийн БОЭТ-д 12 сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсан. Нийт баруун бүсийн 59 сувилагч нараас 13 сувилагч мэргэшлийн зэрэг ахиулсан, 38 сувилагч ахлах зэрэг хамгаалсан. Үүний 21 нь Ховд аймгийн сувилагч юм. Сувилахуй судлал мэргэжлээр “ТЭРГҮҮЛЭХ” зэрэг 6 сувилагч, “АХЛАХ” зэрэг 15 сувилагч тус тус хамгааллаа. Өнөөдөр БОЭТ-ийн захирал П.Улаанхүү, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Баясгалмаа болон албадын дарга нар эдгээр сувилагч нарт “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ”-ийг гардуулж баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлст нь амжилт хүслээ.