зөвлөгөөн
Завхан аймгийн ЭМГ, “Сувилахуйн амьдрал төв” төрийн бус байгууллагатай хамтран Баруун бүсийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн 3-р зөвлөгөөнийг Завхан аймагт 2014 оны 04 сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 100 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.
Уг зөвлөгөөнд “Сувилахуйн амьдрал төв” төрийн бус байгууллагын тэргүүн Т. Сүрэнхай, гишүүн УКТЭ-ийн сургалтын арга зүйч Оюунгэрэл нар урилгаар оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний талаар хийж буй ажлын тайланг аймгуудын ЭМГ-ын сувилахуй хариуцсан мэргэжилтэн болон сувилахуйн албадын дарга тайланг хэлэлцүүлснээс Ховд, Завхан аймгуудын илтгэл шалгарч албаны дарга П. Мажигсүрэн, Завхан аймгийн сувилахуй хариуцсан мэргэжилтэн З. Алимаа нар Оросын холбооны улсын Улаан – үд явах эрхийн бичгээр шагнууллаа.
Мөн Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал сэдвээр онол практикийн бага хурал хэлэлцэгдэж шүүгчээр Т. Сүрэнхай, Оюунгэрэл, Ц. Солонго нар ажилласан ба аймаг бүрээс 2 илтгэл хэлэлцэгдсэнээс Ховд аймгийн БОЭТ-ийн сувилахуйн албаны арга зүйч Х. Навчаа, Т. Энхтуяа, чанарын албаны ажилтан О. Нина нарын хамтран хийсэн “БОЭТ-ийн эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарч, БОЭТ-ийн цусны станцын бага эмч Г. Мөнхсолонго, Б. Энхтуяа нарын “Ховд аймгийн хүн амын дундах резус сөрөг бүлгийн тархвар зүй “сэдэвт илтгэл тусгай байр эзэллээ.
Бүсийн аймгуудын дунд Сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй тэргүүн туршлагуудыг шалгаруулснаас БОЭТ-ийн Хүүхэд, харшлын тасгийн сувилагч нарын хйисэн тэргүүн туршлага 2-р байр эзэлж сувилагч Д. Бямбасүрэн оросын холбооны улсын Улаан –үд хөнгөллттэй үнээр явах эрхийн бичгээр шагнууллаа. Бүсийн аймгуудын сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж манай баг тамирчид багаараа 3-р байр эзэлж “Хүрэл “медалийн эзэн болж амжилттай оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогсдод зориулж “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний онцлог” сэдэвт 1 багц цагийн сургалт явагдсан ба энэ үеэр Эрүүл мэндийн “Зөвлөгч”-ийг бүсийн хэмжээнд анх удаагаагаа шалгаруулснаас амаржих газрын эх баригч бага эмч Б. Цэнд—хорлоо амжилттай оролцож тусгай байр эзэллээ.
Энэхүү зөвлөгөөн нь бүсийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд мэдлэг, оюун ухаан, спортын төрлөөр өрсөлдсөн сонирхолтой, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Бичсэн: Арга зүйч Х. Навчаа