Сувилагчийн баярыг угтаж Онол практикийн бага хурал боллоо.

20ЭМС-ын 2014 оны 02 сарын 12-ны өдрийн 47 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “ Сувилахуйн тусламж үйлчилгээнд  тулгамдаж буй асуудал” сэдвээр онол практикийн хурал зохион байгуулагдлаа.

 

            Онол практикийн бага хурлыг  “БОЭТ-ийн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал”, “Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Байгууллагын соёл, эмч ажилчдын ёс зүй, харилцаа хандлагын асуудалд” зэрэг сэдвүүдийн хүрээнд  нийт сувилагч тусгай мэргжилтнүүдийн  дунд зохион явууллаа.

Хурлыг  БОЭТ-ийн номын санд 2014 оны 04-р сарын 21-нд 14.00 цагт явуулсан ба нийт 12 илтгэл хэлэлцүүлж шүүгчээр БОЭТ-ийн сургалт эрдэм шинжилгээ гадаад харилцаа, эрхэлсэн дэд захирал Б. Алтанчимэг, Сувилахуйн ухааны магистр нярайн эмч Ц. Солонго, МУ-ын хүний гавъяат эмч, амаржих газрын ерөнхий эмч  Ж. Даваабал  нар шүүн явууллаа.

            Илтгэлийг асуудалд суурилж сэдвээ сонгосон байдал, судалгааны ажлын бүтэц дараалал, илтгэх ур чадвар, илтгэлээ өрийн болгосон байдал, асуултанд хариулж буй байдал зэргийг харгалзан үзэж үнэлгээ өгч  дүгнэлээ. Шүүгч нар илтгэгч тус бүрээр асуулт асууж хариулт авлаа.

Хурлын төгсгөлд шүүгчид санал хэллээ. Ж. Даваабал – жилээс жилд сувилагч тусгай мэргэжилтнүүдийн онол практикийн бага хурлын илтгэлүүдийн чанар сайжирч байна. Хүн бүр судлаач байж хийж буй ажилдаа тооцоо судалгаатай ажиллах хэрэгтэй. Их олон сайхан санаанууд гарч ирж байна. Цааш гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Жил бүр илтгэл тавьж буй идэвхтэй сувилагч нар олон байна баяр хүргэе.

Нийт илтгэлийг хэлэлцүүлэн дүгнэж,  оноогоор байр эзлүүлэхэд:

  •  1-р байранд Цусны станцын бага эмч Г. Мөнхсолонго, Б. Энхтуяа нарын “Ховд аймгийн хүн амын  дунд резус сөрөг бүлэгтэй хүмүүсийн тархвар зүй”  сэдэвт илтгэл
  • 2-р байранд төрөх тасгийн нярайн сувилагч Д. Нямдаваа, С. Оюунхишиг нарын  “Бага жинтэй нярайн сувилахуйн тусламжийн асуудалд” сэдэвт илтгэл
  • 3-р байранд лаборант Д. Оюунчимэг, О. Дархижав нарын  “Сэтгэлд нйицсэн 8 үйлчилгээ ба үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарч цалингийн 10-20%-иар шагнууллаа. 

 

Тайлан бичсэн:  Арга зүйч                            Х. Навчаа

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
УРИЛГА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
“ЭНХИЙ МӨНГӨН ҮДЭШ” шинэ жилийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох  УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авлаа.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА