БОЭТ-ийн захиргаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгарын тусгай бүсэд Коронавирусын өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн, Мэргэжлийн хяналтын, Хэв журам сахиулах албадууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЗООНОЗ өвчин судлалын төвийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагаас эхлэн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн, Мэргэжлийн хяналтын, Хэв журам сахиулах албадууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, ЗООНОЗ өвчин судлалын төвийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, алба, мэргэжлийн ангийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 

 

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
сувилахуйн албанаас
БОЭТ-ийн захиргаа
Сургалтын албанаас
УРИЛГА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Сэрэмжлүүлэг
БОЭТ-ийн захиргаа