Баруун бүсийн сувилагч мэргэшлийн зэрэг олгох шалгалт

Баруун бүсийн сувилагч мэргэшлийн зэрэг олгох шалгалт  2019 оны 12-р сарын 05-06-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Хөгжлийн Зөвлөлийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн №02 тоот захирлын тогтоол, Эрүүл  мэндийн хөгжлийн төвийн захирлын 2019 оны 12 сарын 02-ны өдрийн А/201 дүгээр тушаал, Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн 2019 оны 11 сарын 29 ны өдрийн №30 албан тоотыг үндэслэн  Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 12 сарын 02 ны А/53 тоот тушаалаар Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн шалгуур хангасан сувилагчдын мэргэшлийн зэрэг горилох шалгалт зохион байгууллаа. Тус шалгалтанд 59 сувилагч орсон.

1. 12 сарын 05 ны өдөр Ховд Их Сургуулийн хурлын зааланд Шалгалтын комисс  бүх шалгуулагчийг баримт бичигтэй нь тулгалт хийж, шалгалтын хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулан  онол ын шалгалт 120 минут үргэлжилсэн хугацаатайгаар   авсан. Шалгалтын дэг анхааруулгыг сорил эхлэхээс өмнө танилцуулсан.

Шалгалтын явцад гарсан зөрчил дутагдал байхгүй. Нийт оролцогчид цагтаа багтан сорлын шалгалтаа амжилттай өгч бүх шалгуулагч 100%  тэнцэж гардан үйлдлийн шалгалт өгөх эрхээ авсан.

2.12 сарын 06 –ны өдөр гардан үйлдлын шалгалтыг БОЭТ-ийн сургалтын танхимд зохион байгуулсан. “ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГ” –ийн шалгалтанд орж буй 15 шалгуулагч эхлэж, дараагаар нь  “АХЛАХ ЗЭРЭГ” –ийн шалгалтанд орж буй 43 шалгуулагч орсоноор шалгалт амжилттай өндөрлөж дүнгээ гаргасан.        

 

  

 

 

3.Шалгалтын явцад бүр оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авсан.

  1. Судалгааны дүнг танилцуулахад нийт оролцогчдыг харьяалалаар нь авч үзвэл : Говь-Алтай аймаг -7 ба 11,9%, Баян-Өлгий аймаг-8 ба 13,5% , Увс аймаг-14 ба 23,7%, Завхан аймаг -2 ба 3,4%, Ховд аймаг -28 ба 47,5%

Насны хувьд:

  1. 30-39 ны сувилагч 39 ба 66,1%

40-49 ны сувилагч 15 ба 25,4%

50-55 ны сувилагч  5 ба 8,5%  тус тус байсан ба үүний 2 эрэгтэй, 56 эмэгтэй байсан.

  1. Мэргэшлийн зэргийн шалгалтын зохион байгуулалтын талаарх таны санал:

a)    Зохион байгуулалт маш сайн – 39 ба 66,1%                              

b)    Хангалттай сайн -16 ба 27,1%                                                        

c)    Дунд зэрэг -4 ба 6,8%                                                                        

d)    Хангалтгүй...                                                                                        

        4.    Сорилын шалгалтын сэдвүүд

a)    Ойлгомжтой мэддэг сорилууд байсан -35 ба 59,3%                             

b)    Эргэлзсэн сорил их байсан -  18 ба 30,5%                                  

c)    Хүндэвтэр санагдсан – 5 ба 8,5%                                                  

d)    Хүнд байсан   - 1 ба 1,7%

       5.  Шалгалт авах цаг

a)    Хугацаа их  - 1 ба 1,7%                                                                     

b)    Хангалттай хугацаатай  - 52 ба 88,1%                                          

c)    Цагтаа амжаагүй   - 6 ба 10,2%                                                      

d)    Хугацаа бага

      

 6.    Гардан шалгалтын сэдвүүд:

a)    Хөнгөн  - 10 ба 16,9%                                                                        

b)    Дунд  - 40 ба 67,8%                                                                            

c)    Хүнд  - 9 ба 15,3%                                                                              

d)    Маш хүнд                                                                                 

Таны санал:

  1. Зэргийн шалгалт маш сайн зохион байгуулалттай болсон, сэтгэл хангалуун байна
  2. Ховд аймгийн БОЭТ нь МЗШ өгөхөд орон байраар туслаж боломж нөхцөлөөр хангасанд маш их баярлаж байна
  3. Харилцаа хандлага сайтай багш нар ирж ойлгомжтой чиглүүлж өгч тусласанд баярлалаа
  4. Шалгалт маш сайн зохион байгуулалттай сайхан боллоо.
  5. Зохион байгуулалт сайтай явагдсан.
  6. Хөдөө орон нутгийн сувилагч нарын уялдаа холбоог сайжруулсан.
  7. Ховд аймгийн БОЭТ-ийн сувилахуйн албаныханд ажлын амжилт хүсье. Багш нартаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе баярлалаа
  8. Энэ жил зэргийн шалгалтыг шударга явуулж өгсөн ЭМХТ, АШУҮИС-ийн харьяа ГАА, Дархан-Уул АУС-ийн багш нартаа баярлалаа.
  9. Зэргийн шалгалтын  үеэр орон байраар хангаж өгсөн Ховд аймгийн БОЭТ-д маш их баярлалаа.
  10. Зуны улиралд шалгалт зохион байгуулах
  11. Маш их байртай байна, баярлалаа

Дээрх судалгааны дүнгээс үзэхэд Ховд аймагт зохион байгуулсан Сувилагч мэргэшлийн зэрэг горилох шалгалт шударга бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн гарсан гомдолгүй амжилттай боллоо. Нийт 59 сувилагч нараас 13 сувилагч мэргэшлийн зэрэг ахиулсан, 38 сувилагч ахлах зэрэг хамгаалсан ба нийтдээ 86,4%-ийн амжилт үзүүллээ.        

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ захиргаа
БОЭТ захиргаа
Монгол улсын их хурлын  гишүүн МҮЭХ-ны хүндэт ерөнхийлөгч, МБМХ-ны тэргүүн С. Ганбаатар Ховд аймагт ажиллаж байна.
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
ХОВД АЙМГИЙН БОЭТ БОЛОН КОЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа