2020 оны аймаг орон нутгийн төсөв батлах 10-р хуралдаанаар
БОЭТ нь төсөв,санхүү,удирдлагын хувьд хэдий босоо тогтолцоо буюу ЭМЯ-ны шууд хамааралтай боловч аймаг орон нутгийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, 2020 оны аймаг орон нутгийн төсөв батлах 10-р хурлаар доорхи зүйлсийг шийдвэрлэлээ.
Үүнд:
- БОЭТн дээвэр засварт-120 сая
- Сантехник шугам сүлээнд -100 сая
- Эмч,эмнэлгийн ажилчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх,лингофоны өрөө байгуулхад-30сая
- Сувилал,уламжлалт эмчилгээ,нөхөн сэргээх эмчилгээ, хамт олны чөлөөт цагийг зөв өнгөрөөх зорилгоор Бугат үзүүрт -3га газар гэх мэт зүйлсийг баталж өглөө. Иймд Ховд аймгийн ИТХурлын дарга Пүрэвганди,Ховд аймгийн ЗД, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав,ЗДТГазрын хамт олон, манай БОЭТ-ийн 6 эмч төлөөлөгчид,бусад ИТХ-ын төлөөлөгчид ,ГХБХГазрын дарга Баярсүх дарга,тэдний хамт олон болон тус болсон бусад бүх хүмүүст хамт олныхоо нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлж,сайн сайхан бүхнийг хүсье.