БОЭТ-ийн захиргаа

Монгол улсын засгийн газар болон Белги улсын засгийн газрын хоорондын санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол улсын баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх”төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Компьютер томографи, Хэт авиа оношлогооны сургалт 2019.11. 25 - 2019.11.30 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтаар Др Тиерри Путтеманс (Dr Thierry Puttemans), хэт авиан дурангийн системд мэргэшсэн Радиологич, Бельги дэх Оттигниэс эмнэлэг (Ottignies Hospital)-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Др. Эммануэль Драгнээссэнс (Dr. Emmanuel Dragneessens), Компьютер томографийн хариу унших тал дээр мэргэшсэн Радиологич, Ноён Матью Биебуюк (Mr. Mathieu Biebuyck), Компьютер томографийн дүрслэх техникч ирж ажиллаж эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд дагалдуулан нийт 286 үйлчлүүлэгчдэд хэвлийн, цуллаг эрхтнүүд, бамбай булчирхай, хөх, үе мөч, судасны доппляр, эмэгтэйчүүдийн ЭХО-ны үзлэг, Комьпютер томографт 71 хүнд үзсэнээс 13 хүнд тодосгогч бодистой шинжилгээ хийж, 4 тохиолдолд хавдар илрүүлсэн байна.

Сургалтын явцад элэгний цирроз оноштой хүмүүст үүдэн венийн даралт ихсэлтийн хам шинж мориляцийн шинж, артерийн даралт ихтэй хүмүүст бөөрний артерийн судасны урсгалд даралтыг хамшинж R-1 индекс, доод мөчдийн судасны зоны шинжилгээгээр судасны өргөсөл, артерийн цусны урсгалын чиглэл, хэлбэр, хурдыг тодорхойлж, бөглөрөл байгаа эсэхийг тодорхойлох, болон бамбай булчирхайн үүсгэврээс хатгалт хийж биопси авах шинжилгээг хийсэн.

Мөн энэхүү хугацаанд хамтран ажилласан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны эмч нар, Дүрс оношлогооны тасгийн хамт ажлын амжилт хүсье.

 

  

  

  

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
Нээлттэй ажлын байр
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
“ЭНХИЙ МӨНГӨН ҮДЭШ” шинэ жилийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа