БОЭТ-ийн захиргаа

Монгол улсын засгийн газар болон Белги улсын засгийн газрын хоорондын санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол улсын Баруун Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийг бэхжүүлэх" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй хоол боловсруулах замын эмгэг болон ариутгалын ажлын байрны сургалтыг 2019.11.10-11.16 ны хооронд Белгийн Бруссел хотын Сүлжээ эмнэлгийн Гастроэнтрологийн эмч, профессор Dr. Jean-Paul Mullier, Ариутгалын сувилагч Christiana Dehyem нар тус төвд зохион байгууллаа.

Сургалтын хугацаанд нийт 51 өвчтөн үзсэнээс улаан хоолойн судас боох эмчилгээг 4 хүнд, ходоодны полип авах эмчилгээг 3 хүнд, бүдүүн гэдэсний полип авах эмчилгээг 1 хүнд, онош тодруулах зорилгоор биопси шинжилгээг 22 хүнд хийлээ.

Мөн энэхүү хугацаанд хамтран ажилласан Дүрс оношлогооны тасаг, САМ ын тасаг, Дотрын тасгийн хамт олон, зочдыг амтат хоолоор дайлсан Эмчилгээний хоолны тасгийн хамт олондоо баярлалаа.

Дараагийн олон удаагийн ажил биднийг хүлээж байгаа шүү бүгдэд нь амжилт хүсье 

  

  

 

  

 

ЗУРАГТ МЭДЭЭ

БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа
'ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ''
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
БОЭТ-ИЙН ЗАХИРГАА
Монгол улсад мэс заслын салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойд оролцлоо.
Сургалтын албанаас
БОЭТ-ийн захиргаа
БОЭТ-ийн захиргаа